Мэдээ

Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 2024-оны өсвөр үеийн Таеквондогийн Орхон Аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд  2024-оны өсвөр үеийн Таеквондогийн Орхон Аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Дотоод
Монгол улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд  2024-оны өсвөр үеийн Таеквондогийн Орхон аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 02 сарын 18-ны өдөр "Ирээдүйн Одод" сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Орхон аймгийн таеквондогийн холбоо , спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын "Ирээдүйн одод" дунд сургуулийн таеквондогийн анги , Жаргалант таеквондогийн холбооны нийт 100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан уралдаж 28 нь багц медаль төлөө өрсөлдлөө.

Тэмцээнийг хамтран зохион байгуулахад тусалж дэмжлэг үзүүлсэн Монголын таеквондогийн холбоо, Орхон аймгийн таеквондогийн холбоо, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын "Ирээдүйн Одод" сургуулийн удирдлагууд болон тамирчдын эцэг, эхчүүдэд талархал илэрхийлье. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.