Мэдээ

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгууллаа.

 Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Дотоод

 Орхон аймагт Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит 64 бөхийн барилдаан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Биеийн тамир, спортын газрын "Уурхайчин" зааланд зохион байгуулагдлаа.

 

Барилдаанд Аймгийн арслан-5, аймгийн начин-5, сумын заан-33, сумын харцага-2, сумын начин-4, цолгүй залуу бөх-15 оролцон барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Б.Гантөмөр түрүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сум, “Ачит Ихт” ХХК-ны бөх аймгийн арслан Ч.Мөнхбат үзүүрлэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат “Хангарьд” спорт клубын бөх аймгийн арслан Т.Чулуунгэрэл , Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Э.Отгонтэнгэр нар шөвгөрлөө.


Бөхийн барилдааныг хамтран зохион байгуулсан Орхон аймгийн ИТХ, ЗДТГ болон Орхон аймгийн Үндэсний бөхийн холбооны удирдлагуудад талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.