Мэдээ

Өсвөрийн цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн тамирчид багийн дүнгээр 4-р байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Монгол Улсын Цанын гавьяат дасгалжуулагч Г.Баатарын нэрэмжит “Өсвөрийн цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээн” 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд Булган аймгийн Булган суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Увс, Хэнтий, Төв, Хөвсгөл,Сэлэнгэ, Дорнод аймгууд болон “Монголын үндэсний цасан зам” спорт хороо,Биатлоны холбоо, “Цаначин” клубийн нийт 15 багийн 132 тамирчид 10 хүртэл нас,11-12 нас, 13-14 нас, 15-16 нас,17-18 насны ангилалд Сонгомол, Чөлөөт, Буухиа төрлүүдээр оролцлоо.

Тэмцээнд Орхон аймгаас Б.Энхжаргал дасгалжуулагчтай 15 тамирчин 5 насны ангиллалаар эрэгтэй , эмэгтэй 2 төрлөөр уралдсанаас 15-16 насны ангилалд   О.Анужин сонгомол төрөлд алтан медаль, тэшилтийн төрөлт алтан медаль, А.Шинэзориг сонгомол төрөлд хүрэл медаль, 13-14 насны ангилалд Б.Мөнхжин  сонгомол төрөлд хүрэл медаль, тэшилтийн төрөлд мөнгөн медаль, О.Мөнхжин тэшилтийн төрөлөөр мөнгөн медаль, Г.Мөнхцэцэг тэшилтийн төрөлд хүрэл медаль тус тус хүртлээ. Орхон аймгаас оролцсон  баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл тус тус хүртсэнээр багийн дүнгээр 4-р байр эзэллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.