Орхон аймагт Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийнсар шинийн баярт зориулсан Өсвөр үеийн 32 бөхийн барилдаан Биеийн тамир, спортын газрын Уурхайчин зааланд 2024 оны 01 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Барилдаанд Баян-Өндөрийн хүчтэн дэвжээ 1-р сургуулийн бөх Б.Саранцогт урамтай сайхан барилдаж 5 даван түрүүлж, Баян-Өндөрийн хүчтэн дэвжээ 17-р сургуулийн бөх Ч.Мөнхнасан үзүүрлэж , Баян-Өндөрийн хүчтэн дэвжээ МСҮТөвийн бөх Д.Уугандэлгэр, Баян-Өндөрийн хүчтэн дэвжээ 4-р сургуулийн бөх М.Сод-Эрдэнэ нар шөвгөрлөө.
Барилдаан зохион байгуулахад хамтран ажилласан: Бурханы шашинтны төв Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн хамба лам Жамцчүлтэмийн Ширнэн, "Эрхэст Оргил" ХХК-ны Цэвээнгэрлийн Сарантуяа , "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Эрдэнэт телевизийн Алтангэрэлийн Батбаяр нарт талархал илэрхийлье.Та бүхний ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээж явах болтугай.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.