Мэдээ

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгууллаа.

 Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдааныг 2024.01.13-ны өдөр Биеийн тамир, спортын газрын Уурхайчин зааланд зохион байгууллаа. Бөхийн барилдааны арга хэмжээнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат , Ардын их хурлын депутат Д.Рэнцэннацаг, Л.Баяндалай, Д.Цэен-Ойдов, С.Ёндонжамц нар тус тус оролцлоо.
Барилдаанд аймгийн арслан-4, аймгийн начин-4, сумын заан-25, сумын харцага-2, сумын начин-3 цолгүй залуу бөх-26 оролцон барилдсанаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Булган дэвжээ, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний-032-р ангийн бөх Аймгийн арслан Б.Хашбат түрүүлж, Завхан аймгийн Завхан мандал сумын харьяат , Хангарьд спорт клуб, Баянбараат ХХК-ны бөх Аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Хангарьд спорт клубын бөх Аймгийн начин Б.Эрдэнэчулуун, Булган аймгийн Тэшиг сумын харьяат Булган хангай дэвжээний бөх Сумын заан Ц.Ганхөлөг нар шөвгөрлөө.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.