Монголын Ахмад мастеруудынспортын VII их наадам 2023 оны 08 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн мөрөн суманд спортын 8 төрлөөр зохион байгуулж тэмцээнд 9 дүүрэг, 20 аймгийн нийт 800 гаруй тамирчид хурд, хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Орхон аймгаас 80 тамирчин 8 төрлөөр оролцож хөнгөн атлетик -1 алт, 2 мөнгө, софт волейбол- 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл, шатар- 1 мөнгө, ширээний теннис- 1 хүрэл, ,бадминтон- 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, граунд голфийн төрөлд М.Бямбазоригт алтан бөмбөгийн эзэн боллоо
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.