Мэдээ

Байт харвааны Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа.   15 дахь удаагийн улсын аваргад Орхон аймагийн “Хангарди” клубын баг, тамирчид багийн дүнгээрээ тэргүүлж НЭГДҮГЭЭР БАЙР ЦОМЫН эзэн боллоо.

     Мөн байгууллагын дүнгээр хоёрдугаар байранд Батлан хамгаалах яамны харьяа “Алдар спорт хороо”, гуравдугаар байранд нийслэлийн “Галт сум” спорт клубийн баг тамирчид шалгарлаа. .
Ингэхдээ улс орон даяар шууд дамжуулж, олон улсын стандартад нийцүүлсэн, урьд жилүүдийнхээс хамгийн олон тамирчин цэц мэргэнээ сорьсон гээд олон шинэлэг санал санаачилгыг нэвтрүүлсэн онцлогтой болов.
Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 307 тамирчин рекувр болон компаунд төрлөөр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд өрсөлдсөн юм.
15 дахь удаагийн Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа орон нутагт зохион байгуулагдсан нь Орхон аймаг, Эрдэнэт хот байлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.