Орхон аймгийн ахмадын аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн 2022 оны 10-р сарын 30 нд боллоо.
Тэмцээнд Спортын мастер 2 спортын дэд мастер 5 нийт 12 тамирчин үүнээс эрэгтэй 7, эмэгтэй 5 ахмад даамчид ур ухаанаараа өрсөлдөж 7 өрөг тоглож дүн гарлаа.
Эрэгтэй 1-р байр Спортын мастер Б.Лхагвадорж боломжит 14 онооноос 13 оноо авч аварга боллоо.
Эрэгтэй 2-р байр спортын дэд мастер Б.Баасансүрэн
Эрэгтэй 3-р байр П.Энхбаяр сүүлийн өрөгт хүчтэй өрсөлдөгч Б.Баасансүрэнг хожиж байранд орох эрхээ авсан.
Эмэгтэй 1-р байр спортын дэд мастер Х.Алтантуяа
Эмэгтэй 2-р байр спортын дэд мастер Г.Пагамжав
Эмэгтэй 3-р байр Д.Бадамлянхуа нар медальт байранд орлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.