Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-19-нд болж, 26 спортын шилдгийн шилдгүүд тодорлоо. Өнөөдөр Спортын төв ордны А зааланд амжилт байгуулсан баг тамирчдад шагнал гардуулах ёслол болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн баг тамирчид маань 11 өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорьж, олон онцгой амжилтыг тогтоосноос Орхон аймгийн баг тамирчид 13 алт, 13 мөнгө, 16 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 2-р байрт шалгарлаа. Хамтран ажилласан Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Хангарьд спорт клуб, Спортын холбоод, нийт тамирчид, дасгалжуулагч нартаа амжилттай оролцсонд нь баяр хүргэе!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.