Мэдээ

Илүүдэл жингүй Эртэч Монгол аяны хүрээнд ''Гимнастрада-2022" өдөрлөгийг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачилгаар зохион байгуулагдсан Илүүдэл жингүй Эртэч Монгол аяны хүрээнд ''Гимнастрада-2022" өдөрлөгийг 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр А.Амарын талбайд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, үйлдвэр, аж ахуйн газар, спорт клубийн нийт 2000 хүн Японы Радиогийн "Тайсо" дасгалыг хийж гүйцэтгэв.
Монголын Гимнастикийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХДасгалжуулагч,ОУХШүүгч Г. Ерөөлбат, ОУХМ Ш. Оюунчимэг, Б. Уранбайгаль, спортын мастер Л. Батдорж нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүж явууллаа.
Тус өдөрлөгийг Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, Орхон аймгийн Гимнастикийн холбоо, Хангарьд спорт цогцолбор, Орхон аймгийн Улаан Загалмайн хороо хамтран зохион байгууллаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.