Эрдэнэт хотын 50 жилийн ой, Орхон, Булган аймгийн Засаг дарга нарын 2026 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд Хонхтой бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 04 дүгээр сарын 04-нд БТСГ-ын "А" зааланд амжилттай зохион байгуулагдаж Орхон, Булган, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын 9 багийн 30 гаруй тамирчин амжилттай оролцлоо. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Соёлын тэргүүний ажилтан Ю.Эрдэнэбулган ирж ая дуугаа өргөлөө.
Тэмцээнд:
Эрэгтэй
1-р байр М.Баасандорж ахлагчтай баг тамирчид
2-р байр С.Цэгмид ахлагчтай баг тамирчид
3-р байр Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид
Эмэгтэй
1-р байр Б.Наранцацралт ахлагчтай баг тамирчид
2-р байр Н.Зугаанай ахлагчтай баг тамирчид
3-р байр П.Болортуяа ахлагчтай баг тамирчид эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртлээ.
Тэмцээнийг аймгийн БТСГ, Монголын Хараагүйчүүдийн холбооны Орхон аймгийн салбар хороо, аймгийн Боловсролын газар хамтран зохион байгуулсан ба улсын шүүгч Б.Занаа Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж шүүн явууллаа.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.👍👍👍
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.