Мэдээ

🏀⛹🏻⛹🏻‍♂️Хүслийн цом "Сурагчийн лиг 2025-2026" -д Орхон аймгаас оролцох сургуулийн баг, дасгалжуулагчийг шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож аваргаа тодрууллаа.

🏀⛹🏻⛹🏻‍♂️Хүслийн цом "Сурагчийн лиг 2025-2026" -д Орхон аймгаас оролцох сургуулийн баг, дасгалжуулагчийг шалгаруулах тэмцээнд Ерөнхий боловсролын 16 сургуулийн баг тамирчид, дасгалжуулагчид өрсөлдсөнөөс 3-р байранд Д.Түмэнбаяр ахлагчтай, О.Отгонжаргал дасгалжуулагчтай 14-р сургууль, 2-р байранд Б.Далайбаяр ахлагчтай, Н.Баттөр дасгалжуулагчтай 1-р сургууль, 1-р байранд О.Бат-Эрдэнэ ахлагчтай Э.Бүжидмаа, Д.Тунгалаг дасгалжуулагчтай 8-р сургуулийн баг тамирчид шалгарч 2026 оны 04 дүгээр сарын 05-аас 09-ний өдрүүдэд Улаанбаатар хот, М bank arena-д зохион байгуулагдах хүслийн цомын төлөөх шилдэг 32 багийн шигшээ тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо. Энэхүү тэмцээнийг дэмжиж, хамтран зохион байгуулсан Засаг даргын тамгын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Спорт цогцолбор, Орхон аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, шүүгч, нарийн бичиг шүүгч нартаа баярласан талархсанаа илэрхийлье. 8-р сургуулийн баг тамирчид, дасгалжуулагч нартаа Шигшээ тэмцээндээ амжилттай оролцож Хүслийн цомын эзэд болохыг хүсэж амжилт хүсье. Хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн, нийт оролцсон Ерөнхий боловсролын сургуулийн шигшээ баг, дасгалжуулагч нартаа дахин баяр хүргэж амжилт хүсье👏👏💪💪

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.