Эрдэнэт хотноо Үндэсний бөхийн Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж Булган аймгийн Тэшиг сумын харъяат, Орхон аймгийн Онцгой байдлын газрын бөх Сумын Манлай Заан Ц.Ганхөлөг түрүүлж, Булган аймгийн Могод сумын харъяат Булган хангай дэвжээний бөх аймгийн Хурц арслан Ө.Сүхбат үзүүрлэлээ.
Тус барилдааны их шөвөгт Орхон Аймгийн харцага н Болдбаатар, Сумын заан Э.Отгонтэнгэр нар үлдэж, бага шөвөгт Булган аймгийн арслан Хашбат, Хөвсгөл аймгийн арслан Хүрэлбаатар, аймгийн Заан Мөнх-Ирээдүй , Орхоны сумын Заан Эрдэнэбат нар шалгаран , сонирхолтой барилдаануудыг үзүүллээ.
Хаврын баяр буюу Наурызын баярт зориулсан тус барилдааныг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Биеийн тамир спортын газар, Орхон аймгийн Үндэсний бөхийн холбоо, Орхон аймаг дахь Баян-Өлгийн нутгийн зөвлөл хамтран, Д.Моломжамц захиралтай Ирээдүйн одод сургуулийн спорт зааланд зохион байгуулав.
Хүрэлцэн ирсэн нийт бөхчүүд, бөх сонирхогчид болон хамтран зохион байгуулсан та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээг. Амжилт хүсье...
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.