2026 оны Монгол улсын өсвөрийн боксчдын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 03 сарын 01-с 03 сарын 8-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн спортын газар зохиогдсон. Тэмцээнд 41 байгууллагын 270 гаруй тамирчид оролцсоноос Орхон аймгийн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хангарди спорт клубийн боксын баг тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр 4-р байранд орлоо.
Охидын 48 кг С.Мөнхжаргал Мөнгөн медаль
60 кг Б.Цэцэнбилэг Хүрэл Медаль
63 кг Ш.Намуунцэцэг Хүрэл медаль
Хөвгүүдийн:
52 кг А.Цогтбаяр Хүрэл медаль
54 кг М.Тэмүүжин мөнгөн медаль авч нийт 2 мөнгө 3 хүрэл медаль хүртэж дасгалжуулагч С.Баттулга тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгарсан амжилттай оролцлоо. Баг тамирчдад халуун баяр хүргэе👏👏👏👏
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.