Мэдээ

БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭРДЭНЭТ ХОТОД МАРГААШ ЭХЭЛНЭ

БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭРДЭНЭТ ХОТОД МАРГААШ ЭХЭЛНЭ
Улсын аварга шалгаруулах тэмцээн
БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭРДЭНЭТ ХОТОД МАРГААШ ЭХЭЛНЭ 

🏑 Зөвлөлт-Монголын хамтарсан экипажийн сансрын хамтарсан нислэгийн 45 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан, “Хоёр нуур цом”-ын төлөөх Бөмбөгтэй хоккейн аварга шалгаруулах тэмцээн маргааш Эрдэнэт хотод эхлэх гэж байна.

🏑 Хөвсгөл, Байгал нуурын цомын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнийг Хөвсгөл аймгийн Ханх суманд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цаг агаарын дулаарал, мөс хайлах эрсдэлийг харгалзан, байршлыг өөрчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын Хөл бөмбөгийн талбайд 02-р сарын 25-ны өдрийн 10:30 цагт зохион байгуулахаар болжээ. 

🏑 Тус нөхөрсөг тэмцээнд гурван улсын багийн 60 гаруй тамирчин оролцоно. Тодруулбал, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын шигшээ баг, Эрхүү мужийн оюутны “Польтех” баг, Монгол Улсыг төлөөлж “Хангарди” спорт клубын хоккейн шигшээ багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

🏑 Нээлтийн үйл ажиллагаанд Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ОХУ-ын Эрхүү мужийн Политехникийн их сургуулийн Ерөнхий захирал, ОХУ-ын Бөмбөгтэй хоккейн оюутны лигийн ерөнхийлөгч М.В.Корняков нарын хүндэт зочид хүрэлцэн ирж оролцох юм.

🏑 Тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд маргааш Эрдэнэт хотод эхлэх бөгөөд хаалтын тоглолт энэ сарын 28-нд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын Максимиха суурин, Байгал нуурын эрэг дээр зохион байгуулагдаж, аваргуудаа тодруулах юм байна.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.