ЭРИН ЗУУНЫ БАХАРАЛ Эрдэнэт хотын 5️⃣0️⃣-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Орхон аймгийн засаг даргын нэрэмжит Мастерс ангиллын Улсын Аварга Шалгаруулах ➕️5️⃣0️⃣ насны ангиллын тэмцээн ЭРДЭНЭТ хотын Орос сургуулийн мөсөн талбайд гурав дахь өдрөө үргэлжилэн явагдаж өндөрлөлөө.
🏒🏒🏒🥅🥅🥅🇲🇳🇲🇳🇲🇳
🥇🥈🥉🏆🏆🏆❄️❄️❄️
Тус тэмцээнд нийт 5 багийн 80 гаран тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тэмцээний сүүлийн өдрийн тоглолтууд үргэлжлэн явагдаж медалийн эзэд тодорлоо.
Тус тэмцээний хаалтын ажиллагаа буюу шагнал гардуулах ёслолд Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дарга
Д. Дэлгэрбаяр,
Монголын хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
М. Отгонбаяр,
Монголын хоккейн холбооны тэргүүлэгч гишүүн Б. Батсайхан нар оролцлоо.
🏒🏒🏒🥅🥅🥅🇲🇳🇲🇳🇲🇳
🥇🥈🥉🏆🏆🏆❄️❄️❄️
Тэмцээний тэргүүн байр буюу аваргын алтан медалийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын БУГАНТ тосгоны Б. Алдармөнх ахлагчтай БУГАНТ баг, (2,500,000₮ мөнгөн шагнал)
2-р байр буюу мөнгөн медалийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Б. Баасан ахлагчтай ШАРЫН ГОЛ баг, (2,000,000₮ мөнгөн шагнал)
3-р байр буюу хүрэл медалийг Спортын мастер Т. Пүрэвсүрэн ахлагчтай ХАНГАРЬД багууд (1,500,000₮ мөнгөн шагнал)тус тус эзэллээ.
🥅🥅🥅🏒🏒🏒🇲🇳🇲🇳🇲🇳
🥇🥈🥉🏆🏆🏆❄️❄️❄️
Тэмцээний шилдгүүдээр:
ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ -
ШАРЫН ГОЛ багийн хамгаалагч ОУХМ А. Энхбат
(150,000₮ мөнгөн шагнал)
ШИЛДЭГ ДОВТЛОГЧ -
ХАНГАРЬД багийн довтлогч
Х. Ганболд
(150,000₮ мөнгөн шагнал)
ШИЛДЭГ ХААЛГАЧ -
БУГАНТ багийн хаалгач
Б. Насанхүү
(150,000₮ мөнгөн шагнал)
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ -
БУГАНТ багийн довтлогч
Спортын мастер Ц. Батсүх
(200,000₮ мөнгөн шагнал) нар тус тус шалгарчээ.
Дараагийн тэмцээн болох "БОЛД САН" - гийн нэрэмжит мастерс ангиллын тэмцээн 2️⃣0️⃣2️⃣6️⃣.
0️⃣2️⃣.0️⃣6️⃣➖️0️⃣8️⃣-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Найрамдал мөсөн талбайд зохион байгуулагдахаар товлогдсон байна.
🏒🏒🏒🥅🥅🥅🇲🇳🇲🇳🇲🇳
🥇🥈🥉🏆🏆🏆❄️❄️❄️
Хоккейчдын алдар бадартугай.
Хоккей мандтугай.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.