Орхон аймгийн Өсвөрийн 14,16 насны хөвгүүдийн футзалны ААШТ 1-р сарын 24,25 ны өдрүүдэд Уурхайчин спорт заланд явагдаж өндөрлөлөө. Нийт 14 сургуулийн 20 багийн 200 гаруй хүүхдүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргаа тодрууллаа. Энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж явуулсан Орхон дэвшил компани, Орхон аймгийн хөл бөмбөгийн холбооны хамт олонд баярлаж талархаснаа нийт тэмцээнд оролцсон баг тамирчдын өмнөөс илэрхийлье.
14 насны ангилалд:
1-р байр С.Баттөр дасгалжуулагчтай 14-р сургуулийн баг тамирчид
2-р байр Х.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 1-р сургуулийн баг тамирчид
3-р байр Б.Отгондаваа дасгалжуулагчтай 15-р сургуулийн баг тамирчид
16 насны ангилалд:
1-р байр Б.Отгондаваа дасгалжуулагчтай 15-р сургуулийн баг тамирчид
2-р байр Ж. Адилбек дасгалжуулагчтай Орхон Эмпати сургуулийн баг тамирчид
3-р байр Ө.Ганбаяр дасгалжуулагчтай 8-р сургуулийн баг тамирчид тус тус байр эзэлж, алт мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Тухайн тэмцээний үеэр Шилдэг тоглогч нарыг шалгаруулсан.
14 насны шилдэг тоглогчоор 14-р сургуулийн тамирчин Э.Эрхэс
16 насны шилдэг тоглогчоор 15-р сургуулийн тамирчин З.Мөнгөншагай нар шалгарлаа. Нийт 10,12,14,16 насны футзалны ААШТ-ний нийлбэр дүнгээр:
1-р байр Шилжин явах цом, өргөмжлөлөөр Б.Отгондаваа дасгалжуулагчтай 15-р сургууль
2-р байр Ө.Ганбаяр дасгалжуулагчтай 8-р сургууль
3-р байр Х.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 1-р сургууль тус тус шалгарлаа. Энэхүү тэмцээнд оролцсон багш дасгалжуулагч, тамирчиддаа цаашдын спортын амжилт хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.