Мэдээ

Орхон аймагт Баян-өндөрийн хүчтэн дэвжээнээс зохион байгуулдаг “ҮНДЭСНИЙ БӨХ-МОНГОЛЫН ҮНЭТ ӨВ” Баян-Өндөрийн цомын төлөөх цолгүй залуу бөхчүүдийн барилдаан 2026.01.17-нд амжилттай зохиогдсон байна.

Орхон аймагт Баян-өндөрийн хүчтэн дэвжээнээс зохион байгуулдаг “ҮНДЭСНИЙ БӨХ-МОНГОЛЫН ҮНЭТ ӨВ” Баян-Өндөрийн цомын төлөөх цолгүй залуу бөхчүүдийн барилдаан 2026.01.17-нд амжилттай зохиогдсон байна.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээн
Орхон аймагт Баян-өндөрийн хүчтэн дэвжээнээс зохион байгуулдаг “ҮНДЭСНИЙ БӨХ-МОНГОЛЫН ҮНЭТ ӨВ” Баян-Өндөрийн цомын төлөөх цолгүй залуу бөхчүүдийн барилдаан 2026.01.17-ны өдөр Биеийн тамир, спортын газрын Б зааланд зохион байгуулагдаж 31 бөх тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргасан байна. Үүнд:
  1-р байр Увс аймгийн Тэс сумын харьяат, Эв Монгол клубын бөх Г.Алтанхүүр
  2-р байр Увс аймгийн Тариалан сумын харьяат С.Бямбацогт
  3-р байр Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Т.Ганхүлэг
  4-р байр Булган аймгийн Сайхан сумын харьяат, Эв Монгол клубын бөх Л.Билэгдэмбэрэл
  5-р байр Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх О.Лхавгажав
  6-р байр Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Б.Балжинням
Уран барилдаантай бөхөөр Завхан аймгийн Идэр сумын харьяат, Ирээдүйн одод сургуулийн бөх Ц.Содхүү
Өсөх-Ирээдүйтэй бөхөөр Булган аймгийн Тэшиг сумын харьяат, Харгалын хүчтэн дэвжээний бөх Б.Наранцогт
Уран гараа дэвээтэй бөхөөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Баян-өндөрийн хүчтэн дэвжээний бөх Ч.Мөнхнасан нар шалгарлаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.