Орхон аймгийн биеийн тамир, спортын газар, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, Үндэсний спортын холбоодтой хамтран "Нөлөөллийн арга хэмжээ" 2025.11.16-ны өдөр Б зааланд зохион байгуулсан ба үндэсний бөхийн секцэнд хамрагддаг 96 хүүхэд энэхүү арга хэмжээнд оролцлоо. Арга хэмжээнд Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, Аймгийн Цэц мэргэн шагайн харваан холбооны нарийн бичиг Аймгийн гоц мэргэн Э.Эрхэмбаяр, Монгол улсын үлэмж дархан мэргэн Л. Түвшинжаргал нар оролцож өсвөрийн тамирчдад үнэтэй зөвөлгөө хүргэж амжилт хүслээ.
Арга хэмжээнд зориулсан өсвөр үеийн барилдааныг ЦАГААН УУЛ ӨГӨӨЖ ХХК-тай хамтран 5 насны ангилалаар зохион байгууллаа.
15-16 нас
Ирээдүйн одод сургуулийн сурагч Э.Эрдэнэжаргал түрүүлж, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 4-р сургуулийн сурагч Б.Цогбадрах үзүүрлэж, Ирээдүйн Одод сургуулийн сурагч М.Сод-Эрдэнэ, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, Полетехникийн сурагч Г.Одгэрэл нар шөвгөрсөн.
13-14 нас
Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 13-р сургуулийн сурагч М.Дэлгэрсайхан түрүүлж, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 14-р сургуулийн сурагч Х.Отгонсүх үзүүрлэж, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 13-р сургуулийн сурагч М.Дэлгэрбаяр, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 13-р сургуулийн сурагч Т.Шинэбаяр нар шөвгөрсөн.
11-12 нас
Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 5-р сургуулийн сурагч Г.Ган-Од түрүүлж, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 1-р сургуулийн сурагч Г.Хүчитбаатар үзүүрлэж, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 13-р сургуулийн сурагч Э.Мөнх-Эрдэнэ, Булган аймгийн спортын сургуулийн сурагч Г.Билгүүн нар шөвгөрсөн.
9-10 нас
Улаанбаатар хотын 97-р сургуулийн сурагч А.Билгүүнтамир түрүүлж, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 17-р сургуулийн сурагч С.Одбаяр үзүүрлэж, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 5-р сургуулийн сурагч М.Эрдэнэгэрэл, Булган аймгийн спортын сургуулийн сурагч О.Баяржаргал нар шөвгөрсөн.
7-8 нас
Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 14-р сургуулийн сурагч Б.Санжаадамба түрүүлж, 3-р сургуулийн сурагч Б.Баярсайхан үзүүрлэж, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 4-р сургуулийн сурагч М.Галбадрах, 3-р сургуулийн сурагч Б.Анар нар шөвгөрлөө.
Ирээдүйн их аваргууддаа баяр хүргэж цаашдын барилдаанд нь амжилт хүсье💪👏👏👏
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.