Мэдээ

Монгол бахархлын өдөр, Анхдугаар үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо баталсны түүхт 101 жилийн ойд зориулсан барилдаан боллоо.

Монгол бахархлын өдөр, Анхдугаар үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо баталсны түүхт 101 жилийн ойд зориулсан барилдаан боллоо.
Дотоод
Монгол бахархлын өдөр, Анхдугаар үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо баталсны түүхт 101 жилийн ойд зориулсан барилдаанд хүчит 64 бөх зодоглож хурд хүч, авхаалж самбаагаа сорин  2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр барилдлаа. 

Барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат "Нэгдэл" клубийн бөх аймгийн начин Д.Төгс-Эрдэнэ түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат "Булган хангай" дэвжээний бөх аймгийн арслан Б.Хашбат үзүүрлэлээ. 

Шөвгийн дөрөвт Булган аймгийн Могод сумын харъяат Булган хангай дэвжээний бөх аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Булган аймгийн Сайхан сумын харъяат Орхон аймгийн Биеийн тамир спорт хороо, "Нэгдэл" клубийн бөх аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар уран мэхийг үзүүлэн барилдлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.