Мэдээ

Монгол улсын ардын багш, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д.Банди багшийн нэрэмжит 2025 оны бага насны боксчдын МУАШ "Олимпын гараа" тэмцээн Улаанбаатар хотноо боллоо.

Монгол улсын ардын багш, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д.Банди багшийн нэрэмжит 2025 оны бага насны боксчдын МУАШ "Олимпын гараа" тэмцээн Улаанбаатар хотноо боллоо.
Дотоод
Монгол улсын ардын багш, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д.Банди багшийн нэрэмжит 2025 оны бага насны боксчдын Монгол улсын аварга шалгаруулах "Олимпын гараа" тэмцээн 2025 оны 06 сарын 28-аас 07 сарын 06 өдрүүдэд  амжилттай болж өндөрлөлөө. 
Тус тэмцээнд 46 багийн 520 гаруй тамирчид болон ОХУ, Казахстан,Узбекистан зэрэг олон улсын тамирчид ирж оролцсон нь онцлог байлаа. 
Тэмцээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ЫН Хангарьд спорт клубын боксын 15 тамирчин оролцлоо. 
Үүнд Охид
🥉37 кг О.Содбилэг хүрэл медаль 
🥇43 кг М.Номин-эрдэнэ алтан медаль 
🥇46кг С.Мөнхжаргал алтан медаль 
🥉58 кг Б.Цэцэнбилэг хүрэл медаль 
Хөвгүүд
🥉40кг М.Чингүүнжин хүрэл медаль 
🥉40кг Б.Дөлгөөнөө хүрэл медаль (ахлах нас)
🥇49кг М.Тэмүүжин алтан медаль 
🥉55кг Д.Азбилэг хүрэл медаль 
🥉61кг Б.Хатанбүүвэй хүрэл медаль 
🥉67 кг Д.Энхтулга хүрэл медаль
Нийт 7 хүрэл медаль, 3 алтан медаль авч  багийн дүнгээр 4 байранд шалгарлаа. 
🎖️Мөн 49 кг М.Тэмүүжин шилдэг тамирчин 
🎖️С.Баттулга багш тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгарсан амжилттай оролцлоо. 
🥊Баг тамирчид болон шилдэг дасгалжуулагч багшдаа халуун баяр хүргэе👏👏👏👏

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.