👏👏👏Малайз улсад зохион байгуулагдсан Зүүн Азийн хүүхдийн 12-р наадамд сагсан бөмбөгийн төрөлд оролцсон тамирчид маань Аварга боллоо. Халуун баяр хүргэе!
🏀🏀Наадмын U16 насны сагсан бөмбөгийн 3*3 төрөлд оролцсон Д.Тунгалаг дасгалжуулагчтай өсвөрийн тамирчид маань оролцсон юм.
🏀🏀Манай аймгийн баг тамирчид 2024-2025 онд гаргасан амжилтын үзүүлэлтээрээ Монгол Улсдаа 2-т эрэмбэлэгдэж ийн их наадамд оролцох эрхээ авсан билээ.
🏀🏀Орон нутгаас баг тамирчдаа дэмжиж хүүхдийн наадамд оролцоход 13 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.