Биеийн тамир, спортын газрын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн хүрээнд "Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам"-д амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагч нарт
аймгийн ИТХ-н дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нар баяр хүргэж, мөнгөн урамшууллыг гардуулан өглөө.

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд Орхон аймгаас спортын 30 төрөлд 297 тамирчин, 51 дасгалжуулагчдын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож 15 алт, 15 мөнгө, 25 хүрэл, нийт 55 медаль хүртсэнээр 21 аймгуудаас багийн дүнгээр ТЭРГҮҮН БАЙР-АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛСОН.

Баг тамирчдыг амжилт гаргахад бүхий л талаар туслалцаа үзүүлсэн аймгийн ЗДТГ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Баян-Өндөр, Жаргалант сумдын ЗДТГ, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Төмөр замын "Эрдэнэт" өртөө, спортын холбоодууд, эцэг, эхчүүд, тусалж дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа. Тиймээ энэ бол хамтын хүч





Орхон аймгийн ЗДТГ-ын хамт олон Хүүхдийн их наадамд оролцсон тамирчин, дасгалжуулагч нарыг урамшуулсан сайхан өдөр байна.
Алтан медаль-400000₮
Мөнгөн медаль-300000₮
Хүрэл медаль-200000₮
Дасгалжуулагч багш-200000₮
Оролцсон хүүхэд бүрт-100000₮
Урамшуулал олгож спортыг дэмжсэн аймгийн удирдлагууддаа баярлалаа.
Спортын наадамд амжилттай оролцсон ирээдүйд тив, дэлхий, олимпын аваргууд болох өсвөрийн шигшээ баг тамирчид, тэднийг бэлтгэсэн багш дасгалжуулагч нартаа Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.