Хонхтой бөмбөгийн 9 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 06 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Орхон аймагт амжилттай зохион байгуулагдан Орхон, Завхан, Булган, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дундговь, Төв аймаг, Улаанбаатар хот Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн нийт 90 тамирчин оролцсон.
Тус тэмцээнийг Орхон аймгийн Хараагүйчүүдийн холбооноос санаачилан орон нутагтаа зохион байгуулж Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Монголын Хонхтой бөмбөгийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, БТСГ, Хангарьд спорт цогцолбор хамтран Хангарьд спорт цогцолбор, БТСГ-ын "Б" зааланд амжилттай зохион байгууллаа.Тэмцээний:
Эмэгтэй :
1-р байр Орхон 2-р баг
2-р байр Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны баг
3-р байр Орхон 1-р баг
Эрэгтэй:
1-р байр Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны баг
2-р байр Орхон 2-р баг
3-р байр Хэнтий аймаг хүрэл медаль хүртэж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртсэн.
2025 оны Хонхтой бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг багаар Орхон аймаг шалгарсан ба тэмцээний эмэгтэй шилдэг довтлогчоор манай тамирчин Н. Зугаанай, эрэгтэй шилдэг хамгаалагчаар Б. Бямбадорж нар тус тус шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.