Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМД Орхон аймгийн баг, тамирчид 15 алт 15 мөнгө, 25 хүрэл нийт 55 медалийн эздээр тодорч, 21 аймгаас ТЭРГҮҮН БАЙР-АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМД Орхон аймгийн баг, тамирчид 15 алт 15 мөнгө, 25 хүрэл нийт 55 медалийн эздээр тодорч, 21 аймгаас ТЭРГҮҮН БАЙР-АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО.
Дотоод
🥇Уухай уухай уухай 
#МөрөөдлийнхөөТөлөөШударгаарӨрсөлдье уриан дор зохиогдсон МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМД Орхон аймгийн баг, тамирчид 15 алт 15 мөнгө, 25 хүрэл нийт 55 медалийн эздээр тодорч, 21 аймгаас ТЭРГҮҮН БАЙР-АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО. 
✌️Орхон аймаг Монголын Хүүхдийн спортын II их наадамд 1-р байрыг  2003 онд авч байсан бол өнөөдөр 22 дахь жилдээ дахин Алтан медаль аваргын эзэн боллоо 👏👏👏 Энэ наадамд манай аймгаас 306 тамирчин 50 гаруй дасгалжуулагчийн хамт спортын 29 төрлөөр өрсөлдсөн юм. Наадамд амжилттай оролцсон ирээдүйд тив, дэлхий, олимпын аваргууд болох өсвөрийн тамирчид, тэднийг бэлтгэсэн   багш дасгалжуулагч нартаа  Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе.
Монголын Хүүхдийн спортын зуны наадамд манай аймгийн баг тамирчдын гаргасан амжилтыг дурьдвал... 
📍2015 онд  Монголын хүүхдийн спортын зуны V наадамд спортын 20 төрлөөр 200 тамирчин оролцож,  21 аймгийн дүнгээр 2-р байр, 
📍2019 онд  Монголын хүүхдийн спортын зуны VI наадамд   спортын 18 төрөлд 243 тамирчин оролцож,  21 аймгийн дүнгээр 2-р байр, 
📍2023 онд  Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд спортын 20 төрөлд 217 тамирчин оролцож, 21 аймгийн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүлж байв.
❤️‍🔥Хамтран ажилласан аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр,   ЗДТГазар, НБХэлтэс, спортын холбоодууд, эцэг, эхчүүд, тусалж дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа.  Тиймээ энэ бол хамтын хүч❤️‍🔥👏🥰💪
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.