Мэдээ

Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа болдог Хүүхдийн спортын зуны VIII их наадам энэ сарын 26-нд Улаанбаатар хотод эхэлнэ

Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа болдог Хүүхдийн спортын зуны VIII их наадам энэ сарын 26-нд Улаанбаатар хотод эхэлнэ
Дотоод
🇲🇳Монголын хүүхдийн спортын VIII наадамд Орхон аймгаа төлөөлөн оролцох баг тамирчдадаа амжилт хүсье

 Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа болдог Хүүхдийн спортын зуны VIII их наадам энэ сарын 26-нд Улаанбаатар хотод эхэлнэ.

 Наадамд манай аймгаас 297 тамирчин, 57 багш дасгалжуулагчийн хамтаар спортын 30 төрөлд оролцохоор бэлтгэлээ хангаад байна. 

 Манай аймгийн өсвөрийн 196 тамирчин спортын 16 төрлөөр тогтмол хичээллэж байна.   Тамирчдынхаа амжилтыг ахиулах, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангахад орон нутгийн төсвөөс жил бүр санхүүжилт олгон дэмждэг билээ.  

2025 онд өсвөрийн шигшээ багийн тамирчдын зардалд 77,2 сая, энэ удаагийн их наадамд оролцох  нийт багт тамирчдын зардалд 167,5 сая төгрөгийн зардлыг тус тус шийдвэрлэлээ. 

Ирээдүйд тив, дэлхий, олимпын аваргууд болох өсвөрийн тамирчдадаа шигшээ багийн дасгалжуулагчдадаа Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийнхээ өмнөөс спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.