“НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ”
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлөөс аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээ 2025 оны 05-р сарын 19-23-ны өдрүүдэд болно. Энэ жилийн арга хэмжээний зорилго нь нээлттэй засгийг дэмжих, авлигатай тэмцэх, засаглалыг бэхжүүлэхэд оршиж байна. Зорилтод 7 хоногийн хүрээнд: Олон нийтийн оролцооны чиглэлээр Бизнес ба хүний эрхийн чиглэлээр Авлигатай тэмцэх чиглэлээр иргэн рүү чиглэсэн соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлуудыг хийнэ. #OPENGOVWEEK
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.