Ази тивийн дэд аварга болсон Шатрын үндэсний шигшээ багийн тамирчин Эрдэнэт хотын охин БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ-даа баяр хүргэе.
Монгол улсаа төлөөлөн оролцож буй Б.Мөнгөнзул өнөөдөр 9-н өргөөс 7 оноотой 1-4-р байрт оноо тэнцэн чанарын үзүүлэлтээр Ази тивийн дэд аварга болжээ.
Ингэснээр Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Энэхүү түүхэн амжилтаараа эмэгтэй Их мастер (WGM) цолны 1 норм болон эмэгтэй Олон улсын мастер (WIM) цолны болзол биелүүлжээ.
Халуун баяр хүргэе!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.