Мэдээ

Үндэсний бөхийн 2025 оны хүүхдийн улсын аварга шалгаруулах барилдаан 2025 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Үндэсний бөхийн 2025 оны хүүхдийн улсын аварга шалгаруулах барилдаан 2025 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Дотоод
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн 2025 оны хүүхдийн улсын аварга шалгаруулах барилдаан 2025 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж тэмцээнд 15 аймаг, 5 дүүргийн 350 хүүхэд эр бяр, уран мэхээ уралдуулан барилдлаа. Орхон аймгаас 15 тамирчин оролцож 1-хүрэл медаль, шагналт байранд-5, хагас шигшээд-3, уран барилдаантай бөхийн шагнал-1, уран гараа дэвээтэй бөхийн шагнал-1 хүртсэн амжилтаар багийн дүнгээр 6-р байрт шалгарлаа.
10 нас
8-р байр С.Одбаяр- Баян-өндөрийн хүчтэн дэвжээ ,17-р сургууль
12 нас:
3-р байр хүрэл медаль Г.Ган-Од Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 5-р сургууль
Г. Хүчитбаатар хагас шигшээ 25 д шалгарсан. Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 1-р сургууль
13 нас
9-р байр Б.Гандөл , Уран гараа дэвээтэй бөхийн шагнал Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 8-р сургууль
14 нас
4-р байр Х.Отгонсүх Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 14-р сургууль
7-р байр М.Дэлгэрсайхан , Уран барилдаантай бөхийн шагнал, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 13-р сургууль
Т.Шинэбаяр хагас шигшээ 25 д шалгарсан, Баян-өндөрийн хүчтэн дэвжээ ,14-р сургууль
Д.Ганчулуун хагас шигшээ 25 д шалгарсан, Хангайн хүчтэн дэвжээ,4-р сургууль
15 нас
9-р байр Х.Ренчин Баян-өндөрийн хүчтэн дэвжээ, 4-р сургуулийн сурагч нар тус тус амжилттай барилдсан байна.
Ирээдүйн их аварга болоорой гэж ерөөе 🔥🤼‍♂️🤼‍♀️👏
Багш болон дэмжигч байгууллага, эцэг эхчүүддээ, барилдаанч хүүхдүүддээ баяр хүргэе 👏👏👏

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.