2025 оны 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Орхон аймгийн U13 насны аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд хөвгүүдийн 14 баг, охидын 10 багийн нийт 24 багийн 240 гаруй тамирчид оролцож шилдгүүдээ шалгаруулсан.
Хөвгүүдийн баг тамирчдаас
1-р байрт Н.Баттөр багштай 1-р сургууль
2-р байрт С.Энхбат багштай Тана Эрдэнэ Спортын Клуб
3-р байрт П.Давхарбаяр багштай 4-р сургууль
Охидын төрөлд
1-р байрт Э.Эрдэнэзул багштай 4-р сургууль
2-р байрт С.Баттөр багштай 14-р сургууль
3-р байрт С.Энхбат багштай Тана Эрдэнэ Спортын Клуб
Шилдэг тоглогчоор
1-р сургууль М.Мөнхсүлд
4-р сургууль Г.Гэгээнгоо
U13 насны Орхон аймгийн шигшээ багийг бүрдүүлэх гол зорилготой ба хөвгүүдийн багийн дасгалжуулагчаар 2024 онд зохион байгуулагдсан U17 насны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, 2025 онд Орхон аймагт зохион байгуулагдсан U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ерөнхий боловсролын 3-р сургуулийн багш сагсан бөмбөгийн спортын мастер Г.Мөнгөншагай, Охидын багийн дасгалжуулагчаар U17 насны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ерөнхий боловсролын 1-р сургуулийн биеийн тамир багш Н.Баттөр нар удирдан ажиллахаар боллоо. Дасгалжуулагч багш нар болон шигшээ багийн тамирчдад спортын өндөр амжилтыг хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.