Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аяны хүрээнд эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Биеийн тамирыг дэмжигч байгууллагуудын дунд (фитнес клубүүд, алхалтын холбоо, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Шугаман бүжгийн холбоо) спротын 3 төрөлт тэмцээнийг 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд 10 байгууллагын 90 гаруй тамирчин амжилттай оролцлоо. Тэмцээний:
Буудлагын төрөлд:
1-р байр Б.Галт-Эрдэнэ ахлагчтай Альфа фитнес клуб
2-р байр О.Оюунзаяа ахлагчтай Рояаль фитнес клуб
3-р байр Б.Дэлгэрцогт ахлагчтай Явган алхалтын Шантрашгүй холбоо
Корнхолын төрөлд:
1-р байр Б.Эрдэнэтуяа ахлагчтай Слим спиннинг клуб
2-р байр Б.Дэлгэрцогт ахлагчтай Явган алхалтын Шантрашгүй холбоо
3-р байр С.Чулуунхүү ахлагчтай Альфа фитнес клуб
Олс таталтын төрөлд:
1-р байр Б.Галт-Эрдэнэ ахлагчтай Альфа фитнес клуб
2-р байр М.Алтанчимэг ахлагчтай Зеннит спиннинг клуб
3-р байр Г.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Явган алхалтын холбоо
Төрлүүдийн нийлбэр дүнгээр:
1-р байр Б.Энхбаяр захиралтай Альфа фитнес клуб
2-р байр Б.Эрдэнэтуяа захиралтай Слим спиннинг клубын баг тамирчид эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалан, нийтийг хамарсан арга хэмжээг аймгийн хэмжээнд сурталчлан, зохион байгуулан ажиллаж байгаа Б.Содгэрэл тэргүүнтэй "Төгөлдөр Солонго" шугаман бүжгийн холбоог Батламж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.