СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Орхон аймгийн ХНХЯамны харъяа байгууллагуудын албан хаагчдын дунд 5 төрөлт спортын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус тэмцээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн албан хаагчид оролцож байна.

Орхон аймагт хөдөлмөр, нийгмийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын албан хаагчдыг уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, бие бялдар, оюун санаа, хурд хүч авхаалж самбааг сорих, эерэг хандлага бий болгох нийгмийн сайн сайхны төлөө хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Волейбол, Дартст, ширээний теннис, бильярд, шатар зэрэг 5 төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин нөхөрсөг спортын тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээнд оролцогч баг тамирчдадаа амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.