Мэдээ

Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын Хойд бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.

Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын Хойд бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.
Дотоод
Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын Хойд бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнөөр…
✅салбарын бодлого хэрэгжилт,
✅Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын салбар: стратеги төлөвлөгөө,
✅Аялал жуулчлалын стратеги, Залуучуудын хөгжлийн стратеги,
✅“Go Mongolia” үндэсний онцлог соёл, уламжлалыг олон улсад таниулах бодлого зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутгийн брэндинг, бүс нутгийн онцлог, соёл, спорт, аялал жуулчлалыг бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулах нь бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж буй анхдугаар зөвлөгөөний зорилго юм.
👏👏👏 Зөвлөгөөний үеэр
Орхон аймгийн СУАЖЗГ-ын өвийн мэргэжилтэн Т.Хажидсүрэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан соёлын төвийн ажилтан Ш.Алтантуяа, "Уран эгшиг" сургуулийн багш П.Элбэгсүрэн нар ССАЖЗЯ-ны жуух бичгээр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Соёлын төвийн ажилтан Б.Баасансүрэн, Орхон аймаг Баян-Өндөр сумын Хэмнэл соёлын төвийн дуу хөгжмийн багш Ц.Оюун-Эрдэнэ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт дуу бүжгийн чуулгын хөгжимчин Г.Батболд нар МУСТА цол тэмдгээр тус тус шагнагдлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.