Мэдээ

"Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье" аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-12 ангиудын хооронд хөгжөөнт тэмцээн зохиоллоо.

"Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье" аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-12 ангиудын хооронд хөгжөөнт тэмцээн зохиоллоо.
Дотоод
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье" аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд олс таталт, хөгжөөнт буухиа, дартсын тэмцээн, 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд гар дээр суниалтын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ангиллаар амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор 113 тамирчин оролцлоо.
Тэмцээний олс таталтын төрөлд:
1-р байр Л.Мөнхбаатар ахлагчтай 12а ангийн II баг
2-р байр Б.Тэмүүжин ахлагчтай 12а ангийн I баг
3-р байр Х.Тэмүүлэн ахлагчтай 10а анги
Дартсын төрөлд:
1-р байр С.Марал ахлагчтай 10а анги
2-р байр М.Билгүүн ахлагчтай 11а анги
3-р байр П.Аззаяа ахлагчтай 12а ангийн II баг
Хөгжөөнт буухиа тэмцээний төрөлд:
1-р байр О.Баяржавхлан ахлагчтай 10а ангийн I баг
2-р байр И.Мөнхтуяа ахлагчтай 12а ангийн III баг
3-р байр Б.Баярбаатар ахлагчтай 11а ангийн I баг
Гар дээр суниалтын төрөлд:
Эрэгтэй: 1-р байр 7б ангийн сурагч А.Даваабаяр
2-р байр 9б ангийн сурагч У.Бөхтулга
3-р байр 9а ангийн сурагч Д.Батбаясгалан
4-р байр 8б ангийн сурагч Л.Балжинням
5-р байр 8б ангийн сурагч Е.Эрдэнэсайхан
Эмэгтэй: 1-р байр 7б ангийн сурагч Б.Уянга
2-р байр 6б ангийн сурагч Э.Уянга
3-р байр 7б ангийн сурагч Б.Оюун-Эрдэнэ
4-р байр 8-р ангийн сурагч О.Эрхсаран
5-р байр 6б ангийн сурагч Э.Соёлмаа нар эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Батбаяр, биеийн тамирын багш н.Гандиймаа нарт талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.