Мэдээ

Манай аймагт анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.

 Манай аймагт анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн  U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.
Дотоод

            Манай аймагт анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Тэмцээнд 36 багийн 560 гаруй тамирчин, багш дасгалжуулагч хүрэлцэн иржээ. Манай аймгийн Сагсан бөмбөгийн баг тамирчид улсын хэмжээнд бүх насны ангилалд буюу өсвөр, залуучууд идэрчүүд, дээд лигт алтан медаль хүртэж байсан амжилттай. Тухайлбал Эрдэнэт хот нь 2019 онд сагсан бөмбөгийн дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багтай болж 2021-2022 онд мөнгөн медаль, 2022-2023 онд дээд лигийн аварга багаар шалгарсан. Мөн Хүүхдийн спортын наадмуудад охид, хөвгүүдийн баг тасралтгүй алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн амжилт үзүүлсээр байна. Түүнчлэн 2024 онд U14, 15, 16, 17-насны шигшээ баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн. Сагсан бөмбөгийн спорттой нөхөрлөж яваа та бүхний спортын замнал, эрдэм боловсролд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.